Хан-Уул
Тогтоол захирамж

“Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

 

2023 оны 09 сарын 20-ний өдөр                      Дугаар А/534                         Улаанбаатар хот

“Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн

бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.6, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 11 дүгээр зүйлийн 11.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1.1.1, 1.1.2, 1.1.3, 8.2 дугаар зүйлийн 11 дэх хэсгийн 11.6, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам батлах тухай” 34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийг удирдлага зохион байгуулалтаар хангаж, тайлагнаж ажиллахыг дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд үүрэг болгосугай.

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны А/416 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГА                                            Ж.АЛДАРЖАВХЛАН