Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№25/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№25/

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭХ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

1 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Боловсролын хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ Нийслэлийн Засаг даргын 2023 оны Нийслэлийн “2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/817 дугаар захирамжийн хэрэгжилтийг сайтар хангаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 4 хоног
2 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ, нийт хог тээврийн байгууллагууд Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд байгууллагуудын тусгай зориулалтын авто машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах, мөн тусгай зориулалтын авто машинаар парк шинэчлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллах Ажлын 4 хоног
3 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Боловсролын хэлтэс Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалтын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их, урсгал засварын хугацаанд дуусгах ажлаа эрчимжүүлж, нөхөн сэргэлтийг чанартай гүйцэтгэх. Ажлын 4 хоног

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД

4 Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/728 дугаар захирамжийн хэрэгжилтийг сайтар хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах Ажлын 4 хоног
5 Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Ил задгай худалдан борлуулж байгаа хоол, хүнсний, бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 4 хоног
6 Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон тэдгээрийг хадгалах, тээвэрлэх, худалдах, үйлчлэх, импортлох, экспортлох, хүнсийг савлах, шошголох зэрэг хүнсний сүлжээний бүх үе шатны хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 4 хоног
7 Цагдаагийн газар Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. Ажлын 4 хоног
8 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  “Хан-Уул зам засвар арчлалт” ОНӨААТҮГ Дүүргүүд өөрсдийн нөөц, төсвийн зохицуулалтын хүрээнд үерийн улмаас эвдэрч гэмтсэн зам, гудамж, талбай, ногоон байгууламжуудаа нөхөн сэргээх ажлуудаа эрчимжүүлэх. Ажлын 4 хоног

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.09.01-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.