Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/239 – Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг арчлах, засварлах, чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2023 оны 04 сарын 26-ны өдөр                       Дугаар А/239                           Улаанбаатар хот

 

Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг арчлах,

засварлах, чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим

арга хэмжээний тухай

 

                         Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/242 дугаар захирамж,  “Дүүргийн 2023 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 29 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн эд хөрөнгө, тохижилтын ажлын арчлалт, хамгаалалтыг сайжруулах, засварлах, орчны аюулгүй байдал, стандартыг хангуулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг хавсралтаар баталсугай.
  2. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засварлах ажлыг орчны аюулгүй байдал, чанар, стандартад нийцүүлэн гүйцэтгэж, байнгын ашиглалтад хүлээлгэж өгөхийг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
  3. Ажилд шаардагдах хөрөнгийг тохижилтын ажлын засвар, шинэчлэлтийн зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилт, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, чанар, стандартын шаардлага хангуулж, байнгын ашиглалтад хүлээж авахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.

 

 

  ЗАСАГ ДАРГА                                           Ж.АЛДАРЖАВХЛАН