Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/179 – Дүүргийн архивын дэргэдэх Баримт  нягтлан шалгах арга зүйн комиссын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай

2023 оны 04 сарын 05-ны өдөр                    Дугаар А/179                                 Улаанбаатар хот

 

Дүүргийн архивын дэргэдэх Баримт

 нягтлан шалгах арга зүйн комиссын бүтэц,

орон тоог шинэчлэн батлах тухай

 

                       Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан дүүргийн архивын дэргэдэх баримт нягтлан шалгах арга зүйн комисс (БНШАЗК)-ыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Комиссын дарга:                      Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

Комиссын дэд дарга:             Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

Гишүүд:                                             Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга

Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга

Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга:                  Архивын хэлтсийн архивын арга зүйч

  1. Холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс (Ч.Байгаль), хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар ( С.Энхбаяр)-т тус тус үүрэг болгосугай.
  2. Энэ захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны А/212 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

      ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН