Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/170 – Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай

2023 оны 03 сарын 30-ны өдөр                    Дугаар А/170                                 Улаанбаатар хот

Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх

зөвшөөрөл олгох тухай

 

                       Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 11 дэх хэсгийн 11.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрээс хол зайд байрлаж, худалдааны газрын стандартын шаардлагыг хангасан, тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг нэгдүгээр, зөвшөөрлийн хугацааг сунгах иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

 

                               ЗАСАГ ДАРГА                                          Ж.АЛДАРЖАВХЛАН