2023 оны 02 сарын 16-ны өдөр Дугаар А/96 Улаанбаатар хот
Дүүргийн нутаг дэвсгэрт гадна зар
сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх
журмын хэрэгжилтэд хяналт шалгалт явуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын 7.3, 7.3.1, 7.3.4 дахь заалт, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/20 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлийг арилгах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын удирдамжийг хоёрдугаар, үйл ажиллагааны зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Хяналт шалгалтын ажлын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлтийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд танилцуулахыг Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэст даалгасугай.
- Шалгалтын үйл ажиллагаанд шаардагдах 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын Бараа үйлчилгээний бусад зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

