ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№12/
| № | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах хэлтэс, албад | Хугацаа |
| 1 | Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй аян зохион байгуулах удирдамж боловсруулж, танилцуулах | Цагдаагийн газар | IV/24 |
| 2 | “Стратегийн команд штаб”-ын хүрээнд байгууллагын удирдлагууд хуралд тогтмол оролцох, хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцож чадахгүй тохиолдолд дээд байгууллагынхаа албан бичгийг дүүргийн Онцгой комисст хүргүүлэх | Нийт байгууллага | IV/24 |
| 3 | Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарах | Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс | IV/24 |
| 4 | Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах. | Онцгой байдлын хэлтэс | IV/24 |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.04.24-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

