Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№09/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№09/

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа

БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

1 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Хороодын Засаг дарга нар, хэсгийн ахлагч нарын цалинг нэмэгдүүлэх санал боловсруулж танилцуулах. Ажлын 4 хоног
2 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба Нийслэлийн хэмжээнд 2023 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг яаралтай бэлэн болгож, худалдан авах ажиллагааны эрх шилжсэн байгууллагад шуурхай хүргүүлж, ажлаа уялдуулж ажиллах. Ажлын 4 хоног
3 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, ажлаа эрчимжүүлэх. Ажлын 4 хоног

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД

4 Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн хэмжээнд орон сууцны зориулалтай барилгын 1 давхрыг өргөтгөөд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын барилга, байгууламжид газар хөдлөлт холбоотой эрсдэлийн үнэлгээ хийлгүүлж, арга зүйгээр хангах, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадавхын үнэлгээ, эрсдэл, нөхцөл байдлын талаар дараагийн Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. Ажлын 4 хоног
5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандартын шаардлага, машин тоног, төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт тавих ажлаа эрчимжүүлэх. Ажлын 4 хоног
6 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажлуудаа эрчимжүүлэх. Ажлын 4 хоног
7 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын чиг үүрэг шилжсэнтэй холбогдуулан эрүүл, ахуй, хоол үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлын чанар, стандартад онцгой анхаарч, хяналт тавьж ажиллах. Ажлын 4 хоног

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД

8 Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс ТҮЦ-ны асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, дараагийн шуурхай зөвлөгөөн дээр нөхцөл байдлыг танилцуулах. Ажлын 4 хоног
9 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Түр худалдаа үйлчилгээ эрхлэх байршлын асуудлыг шуурхайлж, дүүргүүдийг мэдээллээр хангаж, ажлаа уялдуулан хамтран ажиллах. Ажлын 4 хоног
10 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Боловсролын хэлтэс Дүүргүүдэд шилжүүлсэн “Хүүхдийн автобус”-нуудыг үйлчилгээнд нь шуурхай гаргаж, автобусны ашиглалт, техникийн шаардлага, стандартыг онцгой анхаарч, хүүхдүүдийг автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 4 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.04.13-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.