ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№06/
| № | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах хэлтэс, албад | Хугацаа |
| 1 | Өдрийн эмчилгээ бүсчилж хийх ажлыг судалж, санал танилцуулах | Эрүүл мэндийн төв | III/06 |
| 2 | 13 дугаар Туул тосгоны эмнэлгийг үйл ажиллагаанд оруулах талаар санал танилцуулах /Техник тоног төхөөрөмжүүдийг шалгах/ | Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс | III/06 |
| 3 | Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэгийг гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, ажилтан, алба хаагчдын оролцоог хангаж, өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах. | Онцгой байдлын хэлтэс | III/06 |
| 4 | Шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах. | Онцгой байдлын хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ | III/06 |
| 5 | Байгууллагууд орчныхоо 50м хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлыг зохион байгуулах бэлтгэлээ хангах | Нийт байгууллага | III/06 |
| 6 | Төв аймаг явах зам дагуу байгаа ариун цэврийн байгууламжийг шилжүүлэх | “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ | III/06 |
| 7 | Зөвшөөрөлгүй барьсан ТҮЦ-ийг нүүлгэх, шилжүүлэх Засаг даргын захирамжийн төсөл танилцуулах | Газар зохион байгуулалтын алба | III/06 |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.03.06-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

