2022 оны 08 сарын 10-ны өдөр Дугаар А404 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн А/1031 захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжин хэрэгжих Хан-Уул дүүргийн “35 дугаар цэцэрлэгийн 1 дүгээр байрны тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж”, “35 дугаар цэцэрлэгийн 2 дугаар байрны тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж”, “35 дугаар цэцэрлэгийн 3 дугаар байрны тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж” нийлүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хорооны дарга (Т.Улсболд)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Б.ЦЭРЭН

