Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/413 – Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2022 оны 08 сарын 19-ний өдөр                                     Дугаар А413                       Улаанбаатар хот

Захирамжийн хавсралтад өөрчлөлт

оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 01 дүгээр тогтоол, Засаг даргын зөвлөлийн 2022 оны 25 дугаар хурлын тэмдэглэлийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” дүүргийн Засаг даргын 2022 оны А/51 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан төсвийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.

  1. Захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд шаардагдах төсвийг холбогдох хууль, журамд нийцүүлэн хөтөлбөрүүдийн зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зарцуулсан гүйцэтгэлийн төсвийн гүйцэтгэлийг Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН