Хан-Уул
Тогтоол захирамж

 Дугаар А/418 – Хөрөнгө гаргах тухай

2022 оны 08 сарын 25-ны өдөр                                      Дугаар А418                       Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17, “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар  хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Боловсролын байгууллагын шуурхай зохион байгуулалтын ажлын хэсгийн үйл ажиллагаанд шаардагдах 6,073,000 (зургаан сая далан гурван мянган) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                        ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН