2022 оны 08 сарын 26-ны өдөр Дугаар А420 Улаанбаатар хот
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны тусламж дэмжлэг шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй өрх толгойлсон иргэн Д.Маамхүү (НБ74033103)-д гэр олгосугай.
- Гэр олгоход шаардагдах 5,800,000 (Таван сая найман зуун мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Б.ЦЭРЭН

