Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А324  – Цэргийн дүйцүүлэх албыг биеэр  хаалгах тухай

2022 оны 06 сарын 07-ны өдөр                          Дугаар А324                                 Улаанбаатар хот

Цэргийн дүйцүүлэх албыг биеэр
хаалгах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2022 оны  35 дугаар  тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022  оны А/771 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын товчооноос 2022 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар Иргэний хамгаалалтын мэргэжлийн ангид цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаалгахаар хуваарилсан хавсралтад дурдсан иргэдийг алба хаалгахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (хурандаа Г.Жаргалсайхан)-т үүрэг болгосугай.
  1. Цэргийн дүйцүүлэх албанд элссэн иргэдтэй “Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл” болон “Тусгай үүргийн бэлтгэл” шатны сургалтыг Батлан хамгаалах яамнаас баталсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, үүрэг гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (хурандаа Г.Жаргалсайхан)-т даалгасугай.
  1. “Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл” болон “Тусгай үүргийн бэлтгэл” шатны сургалт, үүрэг гүйцэтгэх үеийн албаны хувцас, хэрэгслийг бүрдүүлэхэд шаардлагатай зардлыг Засаг даргын Тамгын газрын 2022 оны батлагдсан төсвөөс гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т зөвшөөрсүгэй.
  1. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд цэрэг татлагын товчооны дарга С.Энхбаярт үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                                                       ОРЛОГЧ                                                       Б.ЦЭРЭН