2022 оны 05 сарын 30-ны өдөр Дугаар А303 Улаанбаатар хот
Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн
бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.2, Төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.7 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн орон тооны жишиг батлах тухай” А/125 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн бүтэц, орон тоог хавсралтаар шинэчлэн баталсугай.
- Бүтэц орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж батлах, орон тооны хязгаарт багтаан албан хаагчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу томилохыг дүүргийн Боловсролын хэлтэс (Ж.Отгонхорлоо)-т үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Б.ЦЭРЭН

