Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/291 – Тайван цагт иргэнийг цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндээр чөлөөлж, тоо бүртгэлээс хасах тухай

2022 оны 05 сарын 23-ны өдөр                          Дугаар А291                                 Улаанбаатар хот

Тайван цагт иргэнийг цэргийн жинхэнэ

албанаас эрүүл мэндээр чөлөөлж,

тоо бүртгэлээс хасах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1  дэх хэсэг, Засгийн газрын 2017 оны 144 дүгээр  тогтоолоор батлагдсан  “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ын 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Эмч нарын комиссын шийдвэрээр тайван цагт цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндийн байдлаар чөлөөлж, цэргийн бүртгэлээс хасах иргэдийн нэрийн жагсаалтыг хавсралтаар баталж, цэргийн бүртгэлээс хассугай.
  2. Тайван цагт цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндээр чөлөөлөгдсөн иргэдийг тоо бүртгэлийн мэдээллийн санд оруулж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд цэргийн тоо бүртгэлээс хассан тухай баталгаажуулалт хийхийг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер хошууч (Н.Насанбат)-д үүрэг болгосугай.
  3. Энэхүү захирамжийн хэрэгжилтийг    зохион    байгуулахыг   Цэргийн   штаб  (хурандаа Г.Жаргалсайхан)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                               Б.ЦЭРЭН