Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/292 – Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалт явуулах тухай

2022 оны 05 сарын 23-ны өдөр                          Дугаар А292                                 Улаанбаатар хот

Дайчилгааны бэлтгэл нөөцийн

бүрэлдэхүүний сургалт явуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл, Дайчилгааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Цэргийн бэлтгэл албаны сургалт явуулах тухай” н/01 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн   Дайчилгааны   бэлтгэл   нөөцийн   бүрэлдэхүүний    сургалтыг хяналтын тооны дагуу Зэвсэгт хүчний 065, 303, 310 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зохион байгуулсугай.
  2. Сургалтад хамрагдах  цэргийн  нэгдүгээр  зэргийн  бэлтгэл  үүрэгтний  нэрийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  3. Сургалтад оролцсон   нэгдүгээр   зэргийн   бэлтгэл   үүрэгтнүүдийг  эзэмшсэнмэргэжил, даалгаврын дагуу анги, командад оногдуулан бүртгэхийг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (хурандаа Г.Жаргалсайхан)-т үүрэг болгосугай.
  4. Дайчилгааны бэлтгэл   нөөцийн   бүрэлдэхүүний   сургалтын   бэлтгэл   ажил,сургалт, дадлагад шаардагдах зардлыг 2022 оны  Тамгын газрын батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (С.Энхбаяр)-д зөвшөөрсүгэй.
  5. Энэхүү захирамжийн   биелэлтэд  хяналт  тавьж  ажиллахыг  дүүргийн  Засагдаргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                               Б.ЦЭРЭН