2022 оны 05 сарын 18-ны өдөр Дугаар А285 Улаанбаатар хот
Хороодыг батлагдсан хэсгийн хуваарийн
дагуу ажиллуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн 25 хорооны батлагдсан 65 хэсэг тус бүрийн хилийн цэсийн заагийн нэршлийг хавсралтаар баталсугай.
- Батлагдсан хэсгүүдэд хүн ам, өрхийн тоог харгалзан хэсгийн ахлагч нарыг хуваарилан үүрэг чиглэл өгч, арга зүйгээр хангаж ажиллахыг хорооны Засаг дарга нарт даалгасугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Б.ЦЭРЭН

