Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/288   – Захирамжийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай

2022 оны 05 сарын 18-ны өдөр                          Дугаар А288                                 Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтад

өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжин хэрэгжих “Замын цагдаагийн хэлтсийн барилгын дулаалга, фасад засвар (20 дугаар хороо)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/29 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтад Үнэлгээний хорооны дарга “Засаг даргын Тамгын газрын Иргэд, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бат-Оргил” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Улсболд” гэж өөрчилсүгэй.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                               Б.ЦЭРЭН