Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/237 – Хөрөнгө гаргах тухай

2022 оны 04 сарын 20-ны өдөр                          Дугаар А237                                 Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын                           тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, “Дүүргийн 2022 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн эвдрэлтэй явган хүний замыг засварлах, чанар, стандартын шаардлагыг хангуулах арга хэмжээ авч ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.
  2. Явган хүний замын засварын ажилд шаардагдах зардлыг тохижилтын ажлын засвар, шинэчлэлтийн зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН