Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\77 – Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах тухай.

2022 оны 02 сарын 10-ны өдөр                          Дугаар А77                                 Улаанбаатар хот

 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн

хэрэгжилтийг хангах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг,  Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.8 дахь заалт, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 дэх заалт, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Өргөдлийн  байнгын хорооны 2019 оны 04/01 дүгээр тогтоол, Зам,  тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 161 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай” А/90 дугаар захирамжийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн  нутаг  дэвсгэрт  Түгээмэл  тархацтай  ашигт малтмал олборлох, тээвэрлэх

чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын ачааны авто тээврийн хэрэгслийн бүх жинг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн  Нисэхийн аюулгүйн тойргоос Өлзийт /14 дүгээр хороо/, Шувуун фабрик /13 дугаар хороо/, Биокомбинат /12 дугаар хороо/ хүртэлх замд “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2020 стандартад зааснаар хязгаарлаж, тээвэрлэлтийн хугацааг өглөөний 08:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл байхаар хязгаарласан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/90 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар байгуулсугай.

  1. Түгээмэл тархацтай  ашигт  малтмал  олборлож,  тээвэрлэж  байгаа  иргэн, аж ахуйн

нэгж байгууллагын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, маршрут, стандарт болон тээвэрлэлтийн цагийн хязгаарлалтад тогтмол хяналт тавьж зөрчил дутагдлыг арилгуулж 7 хоног тутамд тайлагнаж ажиллахыг Замын цагдаагийн хэлтэс (Цагдаагийн дэд хурандаа С.Галбадрах)-т , Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, нөхөн сэргээлтийн ажилд нь хяналт тавьж мэргэжил арга зүйгээр хангаж сар тутамд тайлагнаж ажиллахыг  дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс  (Б.Бат-Эрдэнэ)-т, хороодын Засаг дарга нар эргүүл жижүүр гаргаж тогтмол хяналт тавих илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулан цагдаагийн байгууллагад гаргаж өгч ажиллах, нэмэгдэл хүн хүч техник хэрэгслээр хангаж ажиллахыг  дүүрэг дэх  Цагдаагийн газар (Цагдаагийн хурандаа Т.Дамбийням)-т,  хяналт шалгалтад ажиллах албан хаагчдыг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд томилж, төлөвлөгөө гаргаж өдөр тутам хяналт тавьж,  мэдээлж ажиллахыг дүүргийн Агаар орчны бохирдлын хяналтын тасаг (Ахлах ажилтан Ч.Ишдулам)-т тус тус даалгасугай.

  1. Хяналт,  шалгалтын   ажилд   шаардагдах   зардлыг    баталж   Байгаль   хамгаалах,

тоосжилтыг бууруулах зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т , Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус даалгасугай.

  1. Захирамжийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж , үр дүнг тооцож, танилцуулж ажиллахыг ажлын хэсэг /Б.Цэрэн/-д үүрэг болгосугай
  1. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/125 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                               Ж.АЛДАРЖАВХЛАН