2022 оны 02 сарын 08-ны өдөр Дугаар А74 Улаанбаатар хот
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, “Дүүргийн 2022 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- “Эко – Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2022 онд тохижилт,
ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн эд хөрөнгө, тохижилтын ажлын арчлалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг хавсралтаар баталсугай.
- Тохижилт, засвар, шинэчлэлтийн ажлыг орчны аюулгүй байдал, чанар, стандартад
нийцүүлэн гүйцэтгэж, байнгын ашиглалтад хүлээлгэж өгөхийг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.
- Тохижилт, засвар, шинэчлэлтийн ажилд шаардагдах хөрөнгийг тохижилтын ажлын
засвар, шинэчлэлтийн зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй
- Захирамжийн хэрэгжилт, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, чанар, стандартын
шаардлага хангуулж, байнгын ашиглалтад хүлээж авахыг Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс (Г.Туяацэцэг)-т, ажлын үр дүнг олон нийтэд таниулж, сурталчилж ажиллахыг Иргэд, олон нийттэй харилцах алба (Ч.Бат-Оргил)-нд тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

