Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\03 – “Дүүргийн 2022 оны төсвийн Улс, нийслэл, орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай”

2022 оны 01 сарын 06-ны өдөр                          Дугаар А03                                 Улаанбаатар хот

 

“Дүүргийн 2022 оны төсвийн Улс, нийслэл,

орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг

хангах зарим арга хэмжээний тухай”

 

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 23.9, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 337 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улс, нийслэлийн  болон  дүүргийн  төсөвт  төвлөрч буй төсвийн орлогын төлөвлөгөөг

ханган биелүүлэх, татварын орлогын болон урьд он, тайлант оны дутуу төлөлтийг барагдуулах ажлыг  2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

  1. Улс, нийслэл  болон  орон  нутгийн  төсвийн   холбогдох   орлого   бүрдүүлэгч   газар,

хэлтэс, алба болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т даалгаж, зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

  1. Захирамжийн биелэлтэд   хяналт  тавьж,  явц  үр  дүнг  улирал  бүр  дүүргийн   Засаг

даргын зөвлөлийн хуралд танилцуулж байхыг Засаг даргын нэгдүгээр орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                               Ж.АЛДАРЖАВХЛАН