НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№05/
2022 оны 03 дугаар сарын 07 Улаанбаатар хот
| № | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа | Хяналт тавих албан тушаалтан |
| 1 | Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналтын хэлтэс, Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл хяналтын хэлтэс | Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээр 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хяналтыг сайжруулж ажиллах. | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 2 | Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналтын хэлтэс, Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл хяналтын хэлтэс | Энэ онд хөрөнгө оруулалтаар шинээр тавьж байгаа цахилгаан, дулаан, цэвэр бохирын шугам сүлжээ болон тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлэх. | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 3 | Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, нийт байгууллага | 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлууд эрчимжүүлж ажиллах. | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 4 | Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба | Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах ажлын хүрээнд газар олголтын асуудлыг шуурхай шийдвэрлэж, газар чөлөөлөлтийн ажлуудыг эрчимжүүлж ажилллах. | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 5 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл хяналтын хэлтэс Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс | Сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын болон тоглоомын талбайн тоног төхөөрөмж, сүүдрэвч, орчны эдэлбэр газрын аюулгүй байдалд хяналт тавьж, засвар үйлчилгээг тогтмолжуулан, хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч А.Амартүвшин |
| 6 | Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс | Хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулж болзошгүй хурц үзүүр, ирмэгтэй болон бүрэн бүтэн байдал нь алдагдсан эрсдэл бүхий техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглахыг хориглох, зайлшгүй тохиолдолд бэхэлгээ, хаалт, хамгаалалт хийж, хяналт тавих ажилтныг томилох. | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч А.Амартүвшин |
| 7 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Цагдаагийн газар | Ерөнхий боловсролын цэцэрлэг, сургуулийн орчинд болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх. | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч А.Амартүвшин |
| 8 | Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс, Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл хяналтын хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ, “Эко хотын тээвэр” ОНӨААТҮГ | Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын тэмдэг, тэмдэглэгээний өнгө үзэмжийг сэргээх, далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж, гуу жалга нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 9 | Мэргэжлийн хяналтын хэлтэс | Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх. | Ажлын 8 хоног | Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн |
| 10 | Онцгой байдлын газар | Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлуудыг сайтар зохион байгуулах. | Ажлын 8 хоног | Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.03.16-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

