Хан-Уул
Мэдээлэл

“ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДАДАЛ БОЛГОЁ” УРИАТАЙГААР ИРГЭДИЙН ДУНД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Иргэдийн дунд Идэвхтэй хөдөлгөөнийг сурталчилах 3 сарын аяны хүрээнд “Дасгал хөдөлгөөнийг дадал болгоё” уриатайгаар иргэдийн дунд дасгал хөдөлгөөнийг сурталчилсан өдөрлөг хуваарь ёсоор ХУД-ийн 4-р хороонд орой 20:00-22:00 цагийн хооронд ажиллалаа. Тус өдөрлөгийн үеэр иргэдэд хийн дасгал, аэробикийн дасгал хөдөлгөөн хийж, дасгал хөдөлгөөн хийх зөвлөгөө өгч ажиллалаа. Тус үйл ажиллагааг ХУЭМТ, ХУД-ийн БТСХ хамтран зохион байгууллаа. Үйл  ажиллагаанд иргэдээ идэвхтэй хамруулсан 4-р хорооны хамт олондоо баярлалаа. Хуваарь ёсоор дараагийн удаад 5,6-р хороонд ажиллана. Иргэд та бүхэн идэвхтэй хамрагдаарай.