Хан-Уул
Мэдээлэл

“НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл ХХК-ийн хамтарсан Ажлын байрны нээлттэй өдөрлөг 2017 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 10:00 цагаас 16:00 цаг хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 1 давхарт авто тээврийн  үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтэн, 6 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ганцаарчилсан зөвлөгөө өгөх, ажилд зуучлалын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцон зохион байгууллаа.

Уг арга хэмжээний хүрээнд 13 байгууллага сул чөлөөтэй 230 ачаа тээврийн жолоочийн ажлын байрны захиалгатай оролцсноос Хан-уул дүүргийн ажил хайгч ажилгүй 10 иргэнийг бүртгэж ажил мэргэжлийн зөвлөгөө өгч, 2 иргэнийг байнгын ажлын байранд зуучилж 7 иргэнд ажлын байр санал болгон ажилласан.