Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2017 оны 08 дугаар сарын байдлаар Нийтийг хамарсан ажил зохион байгуулж, түр ажлын байраар хангах арга хэмжээний гүйцэтгэлд дотоод хяналт тавих ажлыг 2017 оны 08 дугаар сарын 28-аас- 30-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн уг хяналтын ажлаар баримт бичгийн бүртгэлийн алдаа зөрчил илэрснийг тайланд тусган, цаашид Нийтийг хамарсан ажлыг зохион байгуулахад анхаарах асуудлаар Зөвлөмж боловсруулж Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга, мэргэжилтнүүдэд танилцуулах ажил зохион байгууллаа.


