Хан-Уул
Мэдээлэл

“ХАН-УУЛ ХҮЧТЭЙ” УРИАН ДОР ДҮҮРГИЙН 7,8 ДУГААР ХОРООНЫ ЗАЛУУЧУУДЫН ДУНД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХАН-УУЛ ХҮЧТЭЙ” уриан дор хан-уул дүүргийн 7,8   дугаар хорооны залуучуудын дунд START-UP хөтөлбөрт ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 7, 8 ДУГААР ХОРООНЫ ЗАЛУУЧУУД НЭГДЛЭЭ”. Өдөрлөгийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ХУД-ийн 7-р хорооны иргэний танхимд амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгт ХУД-ийн  8-р хорооны Засаг дарга, НИТХ-ын тэргүүлэгч Ё.Цацралтуяа, ХУД-ийн 7-р хорооны Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгч А. Мөнх-Амгалан, “Хайрхан бүрд” сургалтын төвийн захирал Р.Нямжав, Start up Mongolia ТББ-ын мэргэжилтэн П.Дөлгөөн, Яармагийн хүүхдүүд ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэ, ХУД-ийн ХХҮХ-ийн ХЭА-ны дарга Д.Алтанцэцэг, мэргэжилтэн Х.Пүрэвдорж, Ш.Оюунцэцэг, Д.Үүрийнтуяа нар оролцлоо.

Залуучуудыг идэвхижүүлэх сургалт, хувь хүний харилцаа, гарааны бизнесийг хэрхэн эхлүүлэх талаар сургалтууд болон 2017 онд хэрэгжиж буй ХЭ-ийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг өгч ажиллалаа. Тус өдөрлөгт бизнес эрхлэх сонирхолтой 39 иргэн оролцож сонирхсон мэдээллээ авсан байна.