Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор спортын 3 төрөлт тэмцээн 2026 оны 4 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тэмцээнд төрийн болон төрийн бус өмчийн 47 цэцэрлэгийн 57 багийн 684 тамирчин оролцсоноос:
“Дартс”-ын төрөл /эмэгтэй/:
- Тэргүүн байр: ”Монгол билиг оюун” цэцэрлэгийн багш Г.Ариун-Эрдэнэ
- Дэд байр: Нийслэлийн хүүхдийн 250-р цэцэрлэгийн багш М.Оюун-Эрдэнэ
- Гутгаар” байр: Нийслэлийн хүүхдийн 67-р цэцэрлэгийн багш Т.Мягмарсамбуу
“Дартс”-ын төрөл /эрэгтэй/:
- Тэргүүн байр: Нийслэлийн хүүхдийн 290-р цэцэрлэгийн биеийн тамирын багш Т.Дэмбэрэ
- Дэд байр: Нийслэлийн хүүхдийн 27-р цэцэрлэгийн биеийн тамирын багш П. Дорждэрэ
- Гутгаар” байр: Нийслэлийн хүүхдийн 312-р цэцэрлэгийн Хөгжмийн багш Х.Мөнхбат
“Корнхол”-ын төрөл:
- Тэргүүн байр: Нийслэлийн хүүхдийн 35 дугаар цэцэрлэгийн сэтгэл зүйч Л.Тэмүүжин, биеийн тамирын багш Н.Батцэцэг
- Дэд байр: ”Монгол билиг оюун” цэцэрлэгийн эрхлэгч Т.Чинбат, бүлгийн багш С.Ариунтуяа
- Гутгаар байр: Нийслэлийн хүүхдийн 73-р цэцэрлэгийн манаач Б.Ганбат, бүлгийн багш Б.Бадамгарав
“Волейбол”-ын төрөл /эрэгтэй/:
- Тэргүүн байр: Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн “Оюуны Ундраа” бүсийн тамирчид
- Дэд байр: Нийслэлийн хүүхдийн 35 дугаар цэцэрлэгийн баг
- Гутгаар байр: Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн “Буянт-Ухаа” бүсийн баг
“Волейбол”-ын төрөл /эмэгтэй/:
- Тэргүүн байр: Нийслэлийн хүүхдийн 308 дугаар цэцэрлэгийн баг
- Дэд байр: Нийслэлийн хүүхдийн 41 дүгээр цэцэрлэгийн баг
- Гутгаар байр: ”Амила” цэцэрлэгийн баг
Шилдэг тоглогчоор:
Нийслэлийн хүүхдийн 308 дугаар цэцэрлэгийн багш Э.Тунгалагтуяа
Нийслэлийн хүүхдийн 35 дугаар цэцэрлэгийн нярав Н.Баржав
Нийлбэр дүнгээр:
- “Гутгаар” байр: Нийслэлийн хүүхдийн 35 дугаар цэцэрлэг
- “Дэд” байр: Монголбилиг Оюун” цэцэрлэг
- “Тэргүүн” байранд “Нийслэлийн хүүхдийн 290 дүгээр цэцэрлэг” шалгарч “Шилжин явах цом”-ын эзэд боллоо.


