Хан-Уул дүүргийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооны 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр болж, дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа удирдан явууллаа. Тус Салбар хорооны хуралдаанаар:
– Жендэрийн салбар хорооны 2025 оны тайлан мэдээллийг сонсож, Салбар хорооны 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв.


- Хуралд дүүргийн удирдлагуудаас гадна Жендэрийн Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, ЖҮХАА-ны Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан Ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш, Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн Д.Батхишиг нар оролцож санал солилцож, чиглэл арга зүйг өглөө.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРОО

