Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэгт зам талбайн цэвэрлэгээ хийгдэж байна

📍 2025 оны 10 дугаар сарын 16-ны Пүрэв гараг | 08:00–09:00 цагийн байдлаар 🌨️ Хан-Уул дүүргийн гудамж, зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор цэвэрлэгээ, үйлчилгээний ажил хийж байна.

Нийтийн эзэмшлийн 197 гудамж, авто зам, явган хүний замын зорчигчийн хэсэгт: 🔹 4 ОНӨААТҮГ, 8 хувийн хэвшлийн байгууллага, 32 инженер, техникийн ажилтан, 171 зам талбайн үйлчлэгч, 37 жолооч, ачигчаас бүрдсэн 240 хүний бүрэлдэхүүнтэй баг 37 техник хэрэгсэл, 44 гар багаж, цас үлээгч төхөөрөмж ашиглан ажиллаж байна. Халтиргаа үүсэхээс сэргийлэн 99 тонн давс, 6 тонн тусгай бодис цацсан бөгөөд Нөөцөд: 1515 тонн давс, 1175 тонн бодис хадгалагдаж байна.