Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ХОРООДОД АЖИЛЛАЖ, ХЭРЭГЖИЖ БУЙ АЖЛЫН ЯВЦАД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн өнөөдөр 10 дугаар хороонд ажиллаж, хэрэгжиж буй ажлуудын явцтай танилцлаа.
Тус хороонд гэрэлтүүлгийн 425 шонг будах ажил 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол Морингийн 0, 2, 3, 8–12 дугаар гудамжинд зохист найрлагатай сайжруулсан зам тэгшлэх ажил хийгдэж байна.
Мөн гудамж талбайд хог хаягдал, шарилж ихтэй байгаатай холбогдуулан иргэдийн бүлэг ажиллуулах, цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өглөө.