Хан-Уул
Мэдээлэл

Үерийн үеийн бэлэн байдлын үзлэг, шалгалт зохион байгууллаа

Үер усны болзошгүй аюулын үед иргэдийн аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Үер, усны ослын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд дүүргийн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, хороодын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт,  ашиглах техник, багаж хэрэгсэл, бэлтгэл бэлэн байдалд үзлэг хийж, зөвлөгөө өгч ажиллалаа.

Тус арга хэмжээг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, дүүргийн менежер Ц.Эрдэнэбаатар, Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Д.Бат-Эрдэнэ нар удирдан зохион байгуулж, хороод болон холбогдох 11 байгууллагын нийт 228 ажилтан, алба хаагч оролцлоо.