Тус сургуулийн үндсэн барилга нь 1974 онд ашиглалтад орсон бөгөөд насжилт хэтэрсэн гэдэг дүгнэлт гарсан. Мөн 2018 оноос эхлэн долоо дахь жилдээ гурван ээлжээр түрээсийн байранд хичээллэж буй. Тодруулбал, тус сургуулийн үндсэн барилга 920 хүүхэд хичээллэх хүчин чадалтай.

Гэвч 3000 гаруй хүүхэд хичээллэж байна. Мөн хоёр түрээсийн байранд 1500 гаруй хүүхэд давхар хичээллэж байгаа бөгөөд нийт 4500 гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгаа юм. Иймээс улсын төсвийн хөрөнгөөр эхний ээлжид сургуулийн үндсэн барилгын ард 640 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл барихаар болсон юм.


