2025 оны 05 сарын 21-ний өдөр Дугаар А/290 Улаанбаатар хот
Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.15, 43 дугаар зүйлийн 43.1 дэхь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Журам, жагсаалт шинэчлэн болон шинээр батлах тухай” 106 дугаар тогтоол, Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дархан цаазат Богдхан уулын Баруунширээт орчимд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гарсан ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох ажлын хэсгийг байгуулсугай.
2.Дүүргийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журмын дагуу захирамжаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хохирлын акт гаргах ажлыг зохион байгуулж ажиллахыг Засаг даргын орлогч (Ч.Базарзаяа)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН

