2025 оны 05 сарын 20-ны өдөр Дугаар А/287 Улаанбаатар хот
Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалт, 9.5 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалт Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, замын хөдөлгөөний түгжрэл, саатал, ачааллыг бууруулах зорилгоор дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байр, Эрүүл мэндийн төвийн замын зорчих хэсэг, орц, гарц, явган хүний гарцыг хааж зогсохыг хориглосон хэсэгт байршуулсан тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага тооцохыг дүүргийн Замын цагдаагийн хэлтэс (Г.Бямбадорж)-т, зөөж, шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг “Поверфүл скай винг” ХХК (Д.Ариунтуяа)-д, “Сиднэй констракшн монголиа” ХХК (С.Сүхжаргал)-д тус тус даалгасугай.
2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг сар бүр танилцуулахыг дүүргийн Замын цагдаагийн хэлтэс (Г.Бямбадорж)-т, үйл ажиллагааны нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяад үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН

