| № | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хугацаа |
| 2025 ОНЫГ “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД | |||
| 1. | Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс | 2025 оны эхнээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах. | Ажлын 4 хоног |
| АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД | |||
| 2. | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг | Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төсөл батлагдахтай холбогдуулан “Ногоон бүс” байгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах бэлтгэл ажлыг сайтар хангах. | Ажлын 4 хоног |
| 3. | Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба | Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд газар чөлөөлөх ажлуудын бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулах. | Ажлын 4 хоног |
| АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД | |||
| 4. | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагууд | Нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагч, удирдах албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. | Ажлын 4 хоног |
| 5. | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Архивын хэлтэс, Нийт байгууллагууд | Нутгийн захиргааны байгууллагууд өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллах. | Ажлын 4 хоног |
| 6. | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагууд | Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд чиг үүргийнхээ хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын тайлан, судалгаа, тоон мэдээ мэдээлэл болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тайлагнаж ажиллах. | Ажлын 4 хоног |
| 7. | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагууд | Нийслэлийн байгууллагууд иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. | Ажлын 4 хоног |
| 8. | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагууд | Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах. | Ажлын 4 хоног |
| 9. | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагууд | Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн бүх үүрэг даалгаврын хэрэгжилтийг тайлагнаж, танилцуулах. /2024 оны жилийн эцсийн байдлаар/ | Ажлын 4 хоног |
| ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД | |||
| 10. | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хог тээврийн байгууллагууд | Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн гудамж, зам талбайн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, цас орсон тухай бүр нь цаг хугацаа алдалгүй ажлаа шуурхай зохион байгуулж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. | Ажлын 4 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2025.01.16-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

