Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2019 оны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад орох иргэдийг цахим хэлбэрээр бүртгэж дугаар олгох ажлыг 3 дугаар сарын 11-12 ны өдрүүдэд зохион байгуулсан.
Дугаар авсан иргэдийн анхааралд:
- ХУД-ийн Соёлын ордны Иргэний танхимд бичиг баримттайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх. /Иргэний үнэмлэх, шилжилт хөдөлгөөний нарийн хуудас, иргэний үнэмлэх байхгүй тохиолдолд ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагаа/
- Тухайн өдрийн ханшаар 24$- той тэнцэх хэмжээний бэлэн мөнгөтэй байх
- Дугаар авсан иргэд заасан “ ЦАГ” хугацаандаа ирж бүртгүүлэн дараалал үүсгэж хүндрэл учруулахгүй байх
- Дугаар авсан иргэд зөвхөн хуваарьт цагтаа багтан бүртгүүлэх бүрэн боломжтой бөгөөд хугацаа хоцорсон тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу
- Цахим бүртгэлээр дугаар аваагүй иргэд бүртгүүлэх боломжгүй тул бусдад хүндрэл учруулж дараалал үүсгэхгүй байх


