Хан-Уул
Мэдээлэл

ДҮҮРГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛТ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн дунд сургалт, уулзалтыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс зохион байгууллаа.

Сургалтыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Одонтунгалаг нээж, дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх зорилтод мал аж ахуй, газар тариалангийн салбарыг 12,13,14 дүгээр хороонд төрөлжүүлэн хөгжүүлэх, салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг хөдөө аж ахуйн даатгалд бүрэн хамруулах зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэн хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Сургалтаар ферм эрхлэгч, газар тариалан эрхлэгчдэд төрөөс хөдөө аж ахуйн талаар баримталж буй бодлого, чиглэл, салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулж, хөдөө аж ахуйн даатгалын ач холбогдол, малын тэжээл үйлдвэрлэл, хүнсний ногооны ач тус, эрүүл зөв хооллолтын талаар холбогдох мэдээлэл, зөвлөгөөг өгч, мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллалаа.
Сургалтанд хамрагдсан иргэд хөдөө аж ахуйн чиглэлээр зохион байгуулагдаж байгаа сургалтанд хамрагдах хүсэлт их байдаг ч мэдээлэл хангалттай хүрдэггүйг дуулгаж сургалтыг хороод дээр зохион байгуулж өгөх талаар саналаа хэллээ. Мөн тус сургалтыг цаг үеэ олсон үр дүнтэй сургалт болсоныг сургалтанд хамрагдсан иргэд онцолсон юм.