Хан-Уул
Мэдээлэл

“БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны Нийгэм эдийн засгийн “Аз жаргалтай амьдрал” зорилтын хүрээнд “Байгууллагын ёс зүй” сэдвээр дүүргийн 7 дугаар хорооны ажилтан, албан хаагчдад 09 дүгээр сарын 11-ний өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар:

  • Хувь хүн өөрийн болон бусдын үйлдэлд ёс суртахууны хувьд үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай болох.
  • Өөрийн байгууллагын ёс зүйн зарчимд үнэлэлт дүгнэлт өгөх
  • Байгууллагынхаа ёс зүйн зарчимд өөрийн саналаа оруулж хэлэлцэх
  • Ажлын байрандаа ёс зүйг хэвшүүлэх зэрэг агуулгаар мэдлэг бүтээлгэж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сургалтын үр дүнд 7 дугаар хорооны хамт олон хувь хүн, байгууллагын ёс зүйн талаар тодорхой ойлголттой болж өөрсдийн саналыг тусган байгууллагын ёс зүйн дүрмийн загвартай боллоо.