Хан-Уул

Нийслэлийн иргэд бизнес эрхлэх цахим сургалтад хамрагдах боломжтой боллоо 2021-11-24 14:00:47 НЗДТГ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран төрийн албан хаагчдад зориулсан сургалтын агуулга боловсруулах, сургалт зохион байгуулах, сургалтыг цахимжуулах, цахим сургалтыг платформд байршуулах зэргээр өргөн хүрээнд ажиллаж байна. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын гадаадаас шилжин суурьшигч, жижиг бизнес эхэлж буй хүмүүст зориулан боловсруулсан найман төрлийн цахим сургалтыг НЗДТГ-ын Сургалт, судалгааны төвийн болон бусад Skillup, Tomyo компанийн платформд байршуулах нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Тодруулбал, үүнд Гадаад орноос эргэн ирж буй иргэдийг Монголд ажиллаж амьдрахад нь чиглүүлэх сургалт Компьютер болон интернэтийн орчинд ажиллах сургалт Ажил хайхад туслах, хариуцлагатай ажилтан байх ур дүй олгох сургалт Оёдлын бизнес хэрхэн эрхлэх сургалт Кофе шоп бизнес хэрхэн эрхлэх сургалт Хүнсний дэлгүүрийн бизнес хэрхэн эрхлэх сургалт Цэвэрлэгээний бизнес хэрхэн эрхлэх сургалт Нийтийн хоолны бизнес хэрхэн эрхлэх сургалт багтаж байна. Эдгээр сургалтыг http://trc.ulaanbaatar.mn/moodle/login/index.php, https://skillup.mn/course, https://tomyo.mn/ линкээр орж үзэх боломжтой. Жижиг бизнес эрхлэх цахим сургалтууд нь бизнесээ хэрхэн эхлүүлэх арга зам, амжилттай удирдан явуулах аргачлалыг нэг бүрчлэн заах бөгөөд нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй хүрэх юм. Сургалтыг бүрэн дүүргэсэн иргэдэд НЗДТГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас сертификат олгоно. Цар тахлын энэ нөхцөлд сургалтыг цахимжуулах нь иргэдийн суралцах боломжийг нэмэгдүүлж буй хэрэг юм. Нийслэлийн иргэд энэхүү цахим сургалтаар дамжуулан жижиг бизнес эрхлэх ур чадварт суралцаж, улмаар хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ

Hanuul Uul
НЗДТГ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран төрийн албан хаагчдад зориулсан сургалтын агуулга боловсруулах, сургалт зохион байгуулах, сургалтыг...

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид иж бүрэн тохижилттой дундын оффистой болно

Hanuul Uul
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Монголын үндэсний их сургууль /МҮИС/-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн...

Нийслэлийн  Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байна

Hanuul Uul
НЗДТГ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, дүүрэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын...

Нийслэлийн 171 хорооны хамтарсан багийн “Асуудал Шийдэл” илтгэл, ур чадварын уралдаанд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны хамтарсан баг ТЭРГҮҮН байранд шалгарлаа

Hanuul Uul
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлын хүрээнд Хамтарсан багийн...

Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрэмжит “Хан-Уул лиг” сагсан бөмбөгийн тэмцээн

Hanuul Uul
Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрэмжит “Хан-Уул Лиг” сагсан бөмбөгийн тэмцээн 2021 оны 11 дүгээр  сарын 13-ны  өдрөөс  ...