БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО
Дүүргийн хүн амд соёл, урлагийн үйлчлэх, гоо зүйн болон уран сайхны боловсрол олгох, авьяас билгээ нээн хөгжүүлэхэд нь идэвхтэй туслах, утга соёлын өвийг өвлүүлэн эзэмшүүлэх, иргэдийн оюуны эрэлт хэрэгцээг хангахуйц соёлын үйл ажиллагааг чанартай зохион байгуулахад байгууллагын эрхэм зорилго оршино.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ
Хан-Уул дүүргийн Соёлын ордон нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах стратегийн зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:
ХУУЛИЙГ БАРИМТЛАХ
Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, УИХ, Засгийн газар, Нийслэл, дүүргийн Засаг даргын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа нь Монгол улсын үндсэн хууль бусад хууль тогтоомжийн хүрээнд явагдана.
ХЭРЭГЛЭГЧЭЭ ДЭЭДЛЭХ
Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх Хан-Уул дүүргийн Соёлын ордны үйл ажиллагаа нь хэрэглэгчээ дээдэлсэн, иргэд олон түмэнд чиглэсэн байна.
ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙХ
Хан-Уул дүүргийн Соёлын ордны үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байх бөгөөд иргэдийн санал бодол, төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон түмний идэвх оролцоонд тулгуурлана.
ШУДАРГА, АРДЧИЛСАН ЁС
Иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхдээ нас хүйс, яс үндэс, мэргэжил боловсролоор нь ялгаварлалгүйгээр голч шударга ёсыг баримтлана.
ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁС
Хан-Уул дүүргийн Соёлын ордны ажилтан бүр Монгол улсын хууль тогтоомж, дээд байгууллагын шийдвэрийг хариуцсан салбар нэгж байгууллага, иргэдэд хүргэж, хэрэгжилтийг нь зохион байгуулах, биелэлтэнд нь хяналт тавих талаар хуулиар хүлээсэн үүргээ чанд биелүүлж хариуцлага хүлээнэ.
| № | Нэр | Эцэг/эхийн нэр | Гар утас |
| 1 | Ганхуяг | Олонбаяр | 88080763 |
| 2 | Баттогтох | Чинбат | 89891771 |
| 3 | Мандах | Батболд | 89009229 |
| 4 | Чанцалдулам | Болдбаатар | 88882126 |
| 5 | Цэрэнбямба | Цэнд | 99707307 |
| 6 | Энхболор | Дэлэгням | 99089137 |
| 7 | Хурц | Ганбүргэд | 88009250 |
| 8 | Долгор | Бямба | 88565767 |
| 9 | Бат-Эрдэнэ | Тогтох | 99182262 |
| 10 | Идэрбат | Орсоо | 88009943 |
| 11 | Гүндэгмаа | Наранцогт | 99806436 |
| 12 | Хүрэлбаатар | Хүрэлчулуун | 88307953 |
| 13 | Энхцэцэг | Явуусолонго | 88077069 |
| 14 | Мандахзул | Цэрэнсамбуу | 95570137 |
| 15 | Баясгалан | Галиндэв | 99047822 |
| 16 | Баяржавхлан | Дамдиндорж | 85052677 |
| 17 | Золзаяа | Самдан | 89915581 |
| 18 | Эрдэнэцэцэг | Сономдорж | 88190964 |
| 19 | Мөнхжаргал | Баянмөнх | 85009396 |
| 20 | Эрдэнэтуяа | Тогтох | 80118720 |
| 21 | Цолмонгэрэл | Равдандорж | 99736031 |
| 22 | Амгалан | Санжид | 99002558 |
| 23 | Гантулга | Чойжилсүрэн | 88602479 |
| 24 | Нямсайхан | Чулуун | 89113853 |
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- Морин хуур хөгжмийн сургалт
- Ятга хөгжмийн сургалт
- Ёочин, төгөлдөр хуур хөгжмийн сургалт
- Төгөлдөр хуур хөгжмийн сургалт
- Бүжгийн сургалт
Дээрх сургалтаас гадна нэмэлтээр туршилтаар Уран нугаралтын сургалтын хичээллүүлж байна.
Сургалтаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай ая тухтай чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс өдөр бүр 18:00-20:00 цагийн хороонд Нийтийн цэнгээнт бүжгийг явуулж байна.
Мөн төрийн үйчилгээг иргэд ойртуулах соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хийж байгаа бөгөөд тус байгууллагын Б танхимыг Жижиг номын уншлагын танхим болгохоор төлөвлөн ажиллаж байна.

