🔰Хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын болон ёс суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилгоор дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд уг тэмцээнийг зохион байгуулж байна.
🔰Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлэн, амжилт хүслээ. Мөн дүүргийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцлоо.
🔰Тэмцээнд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 15 сургуулийн 190 сурагч 15 багт хуваагдан, цэрэг-спортын 10 төрөлд авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.


