Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/275 “Иргэдийн спортын наадам” зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай

2025 оны 05 сарын 14-ний өдөр                         Дугаар А/275                       Улаанбаатар хот

“Иргэдийн спортын наадам” зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн тухай үзэл баримтлал”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Бүсчилсэн хөгжлийн “Иргэдийн спортын их наадам”-ыг 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.Наадам зохион байгуулах, бүс, улсын шигшээ тэмцээнд дүүргийн баг тамирчдыг бэлтгэн оролцуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Ч.Базарзаяа)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                           Б.ЦЭРЭН