Хан-Уул
Мэдээлэл

АЛДАРТ ЭХИЙН 1, 2 ДУГААР ЗЭРГИЙН ОДОН АВАХ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД:

2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл материалыг хүлээн авах тул иргэн та материалаа бүрдүүлж хороондоо өгнө үү.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Анкет бөглөх, /Тайлбар хэсэгт/ нас барсан хүүхэдтэй бол шалтгаан нөхцөлийг бичих, холбоо барих утасны дугаарыг сайтар бичих;
  2. Эхийн болон хүүхдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, эсвэл И Монголиа лавлагаа, Улсын бүртгэлийн лавлагаа, Түц машины лавлагаа хавсаргах;
  3. Хүүхдүүдийн эсэн мэнд бойжиж буй тодорхойлолтыг өрхийн эрүүл мэндийн төвөөс авч хавсаргах;
  4. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ байхгүй тохиолдолд имонголиа лавлагаа, улсын бүртгэлийн лавлагаа, эсвэл түц машины лавлагаа хавсаргах;
  5. Хүүхэд нас барсан бол нас барсны гэрчилгээний хуулбар эсвэл лавлагааг хавсаргах;
  6. 0-3 хүртэлх насны хүүхдийг үрчилж авсан тохиолдолд үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, эсвэл үрчлэлтийн лавлагааг хавсаргах;
  7. Эхийн төрүүлсэн боловч бусдад үрчлүүлсэн хүүхэд болон бусдад үрчлүүлээгүй ч өөрөө өсгөөгүй хүүхэд хамаарахгүй гэдгийг анхаарах;
  8. Алдарт эх II зэргийн одонгоо аваагүй, І зэргийн одонгийн болзол хангасан эхийг зөвхөн нэгдүгээр зэргийн одонд тодорхойлох;
  9. Хамгийн бага хүүхэд нь /2026 оны 05 дугаар сарын 01-нээс өмнө/ 1 нас хүрсэн байх.