Хан-Уул
Тендерийн урилга

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

      Огноо: 2025 оны 06 дугаар сарын 02
Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ
Тендер шалгаруулалтын нэр: Хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх ажилд хяналт тавих
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202412038
Нийт төсөвт өртөг: 162,211,489 (Нэг зуун жаран хоёр сая нэг зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун наян ес ) төгрөг
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй
  1. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
  2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:“Үгүй”
  3. Тендерийг 2025 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2025 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн, 09 цаг 30 минутад нээнэ.
  4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх:“Зөвшөөрөхгүй”
  5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
  6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
  7. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Тийм”. Тендерийн баталгаа нь 811,057 (Найман зуун арван нэгэн мянга тавин долоо) төгрөгийн үнийн дүнтэй байна.
  8. Тендерийн баталгаа шаардах бол тендер шалгаруулалтын баримт бичгийн заасан үнийн бүхий тендерийн баталгааг холбогдох журмын дагуу цахим системээр ирүүлснээр тендер нээх болохыг анхаарна уу.
  9. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх:“Үгүй”
  10. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
  11. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011