Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа

📌Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 25 хорооны Засаг дарга нар оролцлоо.

Шуурхай зөвлөгөөнөөр дараах чиглэлийн асуудлыг авч хэлэлцлээ:
Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс “Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын зохион байгуулалт”
👉Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн ажлын танилцуулга


👉Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс хороодод хийгдэж буй тохижилт, засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэл, ногоон байгууламж, мод тарилт, хог хаягдлын тээвэрлэлт, зам талбайн гэрэлтүүлэг, “Бид өвөлд бэлэн” арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.
👉Шуурхай зөвлөгөөнөөс хороодод хийгдэж буй тохижилт, засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх, хаягдлын тээвэрлэлт, зам талбайн гэрэлтүүлгийн засварын ажлуудыг чанаржуулах, үүссэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллахыг хороод болон холбогдох хэлтэс, ОНӨААТҮГ-уудад тус тус үүрэг болголоо.