Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ

📌Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 9 дүгээр сарын “Бямба, Ням” гарагуудад Тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан.
Хан-Уул дүүрэг Тэрбум мод тарих үндэсний өдрийн хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, тусгай хэрэгцээний ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр намрын мод нөхөн тарилтыг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлүүлээд байна.
Намрын мод тарих арга хэмжээний хүрээнд Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн хариуцах орчны 50 метртэй ногоон байгууламж бий болгоцгооё