Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 15 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ Ч.НАНДИНЖИГҮҮР ДЭЛХИЙН ДЭД АВАРГА БОЛЛОО

Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 9 дүгээр сарын 19-нээс 30-ны өдрүүдэд Казакстан улсын Алматы хотноо зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд 87 орны 800 гаруй шилдэг өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулснаас Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 5А ангийн сурагч Ч.Нандинжигүүр 11 өдрийн турш 11 өрөг тоглон, өндөр амжилт үзүүлж, мөнгөн медаль хүртлээ.