Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн менежерийн ээлжит шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 25 хорооны Засаг дарга нар оролцлоо.

Шуурхай зөвлөгөөнөөр:

– Хороодын Засаг дарга нарыг чадавхжуулах “Стресс бухимдлаа ухаалгаар удирдах нь” сэдэвт сургалт;
– Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгын дүнгийн танилцуулга;
– Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн өвөлжилтийн бэлтгэл, тохижилт, засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэл, ногоон байгууламж, мод тарилт, хог хаягдлын тээвэрлэлт, зам талбайн гэрэлтүүлгийн ажлын мэдээлэл;
– Хороод болон холбогдох байгууллагуудад өгсөн ажлын чанарыг сайжруулах, хог хаягдлын тээвэрлэлтийг эрчимжүүлэх, гэрэлтүүлгийн ажлын зөрчлийг арилгах, асуудлуудаар үүрэг чиглэл өглөө.